“Өргөдлөө өгсөн сайдыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр чөлөөлж, дараагийн сайдыг томилно“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өргөдлөө өгсөн сайдыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр чөлөөлж, дараагийн сайдыг томилно“

/2023.03.01/ Засгийн газрын зарим гишүүнийг яллагдагчаар татсан тухай өчигдөр АТГ-аас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.

Тэрээр,

-Хэд, хэдэн сайд шалгагдаж байгаа зүйл байхгүй. Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар уг асуудал яригдана.

2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр хийдэг процесстой болсон.

Тиймээс өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.

Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түтгэлзэх өргөдлөө өгнө. Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг гэлээ.

С.Бямбацогт: Сөүл хотоос гадна Пусан, Тэгү зэрэг хот руу нислэг үйлдэнэ
С.Бямбацогт: Сөүл хотоос гадна Пусан, Тэгү зэрэг хот руу нислэг үйлдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.