/2023.03.02/: Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор нийт 78 иргэн, албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Яллагдагч нарыг албан тушаалаар нь авч үзвэл 42 нь нийтийн албан тушаалтан байна. Үүний 6 нь УИХ-ын гишүүн байгаа аж. Тодруулбал,
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн.
- Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан.
- Эрүүгийн хуулийн 20.20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах. 22.10.2 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.
- 22.10.2 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан.
- Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ.