Т.Аюурсайханыг зохион байгуулалттай ГЭМТ БҮЛЭГ байгуулсан үндэслэлээр ЯЛЛАГДАГЧААР татжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайханыг зохион байгуулалттай ГЭМТ БҮЛЭГ байгуулсан үндэслэлээр ЯЛЛАГДАГЧААР татжээ

/2022.02.28/ Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Шалгалтын явцад 143 объектод, хүний эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, 925 хүнээс мэдүүлэг авсан гэв.

Мөн тэрээр, "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлээр яллагдагчаар татсан" гэлээ.

Нүүрсний гэх хэрэгт нийт 78 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүний 6 нь УИХ-ын гишүүд байна.

ОНХС: Баянзүрх дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд
ОНХС: Баянзүрх дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.