ОНХС: Баянзүрх дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОНХС: Баянзүрх дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд

/2023.03.14/: /: Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.

Тиймээс тухайн орон нутагт амьдарч буй иргэд тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой байдаг.

Энэ санд жил бүрийн 1-6 дугаар сарын хооронд иргэдээс санал авдаг. Энэ жилийн хувьд ирэх жил буюу 2024 онд Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийж болох талаарх саналыг авах юм.

Тэгвэл энэ жил Баянзүрх дүүргийн хороодод дараах ажлуудыг хийхээр төсөв нь батлагдсан байна.

Энэхүү ажлуудыг хийх саналыг өнгөрөгч оны 2-6 дугаар сарын хооронд иргэд Орон нутгийн хөгжлийн санд өгсөн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хорооны даргадаа энэ саналыг өгчээ.

Тэгэхээр нь хорооны дарга иргэдээс ирүүлсэн саналуудыг дүүрэгт өгч дүүрэг саналуудыг нэгтгээд, эрэмбэлж үзээд дараах ажлуудыг хийхээр шийджээ гэсэн үг.

Харин одоо зургаадугаар сар хүртэл "Дараа жил манай хороонд юу хийх вэ" гэдэг дээр саналаа өгөх ёстой шүү, Баянзүрхчүүд ээ.

Нүүрсний хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдсан УИХ-ын ГИШҮҮД
Нүүрсний хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдсан УИХ-ын ГИШҮҮД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.