Өнгөрөгч онд 89 хүүхэд ХОРТ ХАВДАРТАЙ гэж оношлогджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрөгч онд 89 хүүхэд ХОРТ ХАВДАРТАЙ гэж оношлогджээ

/2023.2.16/ Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог. Европын улс орнууд болон АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт 80 хувьтай байдаг. Харин хөгжил буурай орнуудын хувьд 15 хувьтай.

Ядуу буурай орнуудад хүүхдүүд хавдраар нас барах тохиолдол илүү байгаа шалтгаан нь оношийг зөв тогтоож чадахгүй байх, хожуу оношлогдох, эмчилгээ тохирохгүй байх, эмчилгээний гаж нөлөөнөөс болж хордлогонд орон амь насаа алдах зэрэг ордог байна. Тиймээс хүүхдийн хорт хавдрыг бууруулахын тулд өндөр технологи ашиглах зэргээр өртөг ихээхэн шаарддаг.

Хүүхдийн хорт хавдрын хувьд шалтгаан тодорхойгүй байдал түгээмэл. Гэсэн хэдий ч тодорхой байгаа нэг зүйл нь хүүхдийн хавдарт амьдралын буруу зуршил, орчны бохирдол ихээхэн нөлөөлдөг байна.

Манай орны хувьд жилд 100 гаруй хүүхэд "Хорт хавдартай" гэх онош сонсдог ажээ. Зөвхөн өнгөрөгч 2022 оны байдлаар 89 хүүхэд хорт хавдрын улмаас ЭХЭМҮТ-д оношлогдон, эмчлүүлж байна.

Эх сурвалж: WHO

“Уур амьсгалын ногоон сан“-ийн удирдах хорооны хурал МУ-д болно
“Уур амьсгалын ногоон сан“-ийн удирдах хорооны хурал МУ-д болно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.