“Уур амьсгалын ногоон сан“-ийн удирдах хорооны хурал МУ-д болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Уур амьсгалын ногоон сан“-ийн удирдах хорооны хурал МУ-д болно

Brief Results from the 27th Green Climate Fund Board Meeting - Transparency  International korea

/2023.02.16/: Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан билээ.

Өнөөдөр "GCF буюу Уур амьсгалын ногоон сан"-тай хийсэн уулзалтаар Удирдах зөвлөлийн хурлыг ирэх 10-р сард Монгол Улсад хийхээр төлөвлөн хурлын бэлтгэл ажлын төлөөлөгчид 3 сарын эхээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр тогтлоо.

May be an image of 3 people, people standing, people sitting and indoor

Өнөөдрийн уулзалтанд Уур амьсгалын ногоон сангийн Удирдах хорооны менежер Мухамед Халил болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюун дарга нар оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

“Мүүдис“ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ
“Мүүдис“ агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.