/2023.02.15/: “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 2 дугаар сарын 15-ны 10:00 цагт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцож эхэлсэн.
Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Балганы Батбаярын өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжилж байна.
Эх сурвалж: ШҮҮХ