Бусдын байшинд хулгайгаар орсон үйлдлээ нуухын тулд “автомашинаа хулгайд алдлаа” гэж худал дуудлага өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын байшинд хулгайгаар орсон үйлдлээ нуухын тулд “автомашинаа хулгайд алдлаа” гэж худал дуудлага өгчээ

/2023.02.15/ Зуслангийн байшинд хулгайгаар орсон үйлдлээ нуухын тулд “автомашинаа хулгайд алдлаа” гэж худал дуудлага өгсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 9-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад дуудлага өгсөн Т нь хоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрсэн байна. Мөн хулгай хийх үед нь тус айлын дохиолол дуугарч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхин зугтсан байжээ. Улмаар тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгосон байна.

Одоогоор бусдын гэрт нууцаар орсон Т, Ш нарыг шалгаж байгаа аж.

Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурал боллоо
Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурал боллоо
 
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.