/2023.02.15/: Сирид болсон дараалсан газар хөдлөлтөөс хойш долоо хоног гаруй хугацааны дараа Сирийн баруун хойд хэсэгт тусламж аажмаар орж ирж байгаа ч тус бүс нутагт тусламж дэндүү бага, хэтэрхий оройтож ирлээ хэмээн оршин суугчид үзэж байна.
“Туркийн өмнөд хэсэгт нурангид дарагдсан хүмүүсийг эсэн мэнд олж, балгасаас гаргаж авсаар байна. Гэвч Сирийн баруун хойд хэсэгт аврагчдад олон хүний амийг аварч чадах нөөц бололцоо байхгүй байсан тул эрэн хайх, аврах ажиллагааг тав дахь өдрөөс нь зогсоосон байна. Тус хотын оршин суугчид гамшгийг өөрсдөө шийвэрлэхээс өөр аргагүй үлдлээ” гэж “Аль-Жазира” агентлаг мэдээлэв.
Босогчдын хяналтад байгаа Жиндирэс хотод аврагчид олон улсаас хүнд техник гуйж байсан ч тэдэнд өгөөгүй бөгөөд одоо ч иргэд нурангид дарагдсан цогцоснуудыг гаргаж авсаар байгаа аж.
Эх сурвалж: Aljazeera