“Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эрчим хүчний шилжилтийг дэмжих” төсөлд гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эрчим хүчний шилжилтийг дэмжих” төсөлд гарын үсэг зурлаа

May be an image of 4 people, people standing and indoor

/2023.02.15/: Эрчим хүчний яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран боловсруулж, НАМА Фасилити байгууллагад өргөн барьж, тус байгууллагад хүргүүлсэн 40 төслөөс шалгарч Монгол Улсад хэрэгжих болсон “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, GGGI байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар оролцлоо.

May be an image of 2 people and people sitting

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Нарны дулааны станцын төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжихээр эхэлж байгаад үнэхээр талархалтай байна. Цаашид орон нутгийн дулаан хангамжийг цэвэр дулааны эрчим хүчээр хангах үүд хаалгыг нээнэ гэж бодож байна” хэмээн онцлов.

GGGI байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон “Монгол Улс бол цэлмэг хөх тэнгэртэй, жилийн туршид ээдэг нартай, тогтмол салхины цэвэр эх үүсвэртэй, сэргээгдэх эрчим хүчний цэвэр технологийг нэвтрүүлэхэд нэн таатай бөгөөд ийм төрлийн төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой сайхан орон билээ. Уг төслийн маань гол зорилго нь зөвхөн цэвэр дулааныг нэвтрүүлээд зогсохгүй, айл өрхүүд жилийн туршид халуун устай байж, тэдний ахуй ариун цэврийн нөхцөлийг ч мөн сайжруулах боломж бүрдүүлэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулах, аймаг орон нутагт амьдарч буй иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, нийслэл Улаанбаатар хот уруу шилжин ирэх хөдөлгөөнийг багасгах ач холбогдолтой юм” гэлээ.

May be an image of 2 people, people sitting and indoor

Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах юм. Төслийн хүрээнд 45,000 иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12,000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ. Ингэхдээ нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийг 100 гаруй инженер техникийн ажилчдаар нэмэгдүүлнэ. Мөн улсын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийж, боломжит дөрвөн байрлалыг тодорхойлох юм.

May be an image of 3 people

Засгийн газрын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т заасан эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас шалтгаалан ялгарах нүүрсхүчлийн хийг 2030 он гэхэд 32 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн.

Дээрх төсөл хэрэгжсэнээр 1.9 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд бууруулах боломж бүрдэнэ гэж урьдчилсан тооцоо гараад байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ Сэргэлтийн Бодлогын хүрээнд анхаарах салбарууд болох эрчим хүч, хот болон хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил зэрэгтэй нийцэж байгаа юм.

May be an image of 1 person and sitting

Монгол Улсын эрчим хүчний салбар, ялангуяа дулаан хангамжийн систем нь нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд алслагдсан бүс нутгуудыг нүүрсээр ажилладаг дулааны станцуудаар ханган ажилладаг.

Эх сурвалж: ЭХЯ

Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно
Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.