Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно

May be an image of 1 person

/2023.02.15/: Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно.

Тус тэмцээнд манай улсаас “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул болон ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг гэсэн гурван тамирчин дасгалжуулагч Б.Баттулгын хамт оролцохоор маргааш эх орноосоо мордох гэж байна.

Планика хот нь 2018 онд Олон улсын цанын холбоо (FIS)-ны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан юм.

Эх сурвалж: БТСУХ

Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана
Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.