/2023.02.15/: Өнгөрөгч даваа гарагийн шөнө Мичиган мужийн их сургуулийн оюутны хотхонд халдлага болж, гурван оюутан амиа алдаж, таван оюутан шархадсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Шархадсан оюутнуудын биеийн байдал хүнд хэвээр байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ.
Зэвсэгт этгээд нь тус их сургуульд хамааралгүй 43 настай эрэгтэй байсан бөгөөд халдлагын дараа өөрийгөө буудаж амиа хорлосон байна. Одоогоор сэжигтний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд хэрэгт холбоотой баримтуудыг шалгаж байгаа аж.
Мичиган мужийн Зүүн Лансинг хотод байрладаг томоохон их сургуульд болсон энхүү халдлага нь 2023 онд гарсан 67 дахь удаагийн халдлага боллоо.
Эх сурвалж: CNN