/2023.02.09/ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцсэн байна.
Улмаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг албан ёсоор бүртгэжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан болж нийт гишүүдийн 152 хүний саналаар Л.Гантөмөрийг сонгож их хурлаараа батламжлаад байсан юм.
Энэ талаар Ардчилсан намаас өнөөдөр 18.00 цагт мэдээлэл өгөх аж. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.