Австрали улс Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камеруудаа устгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали улс Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камеруудаа устгана

Sign warning areas is under 24 hour video surveillance

/2023.02.09/: Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камеруудыг батлан хамгаалахын талбайнуудаас устгахаар болжээ.

Хятадын засгийн газар төхөөрөмжийн мэдээлэлд нэвтэрч тагнуулын зорилгоор ашиглаж байж магадгүй гэсэн болгоомжлолоор Их Британи, АНУ өнгөрсөн жил үүнтэй ижил төстэй алхам хийсэн юм.

Гэсэн ч Hikvision-ы зүгээс ийм байх ямар ч боломжгүй бөгөөд үндэслэлгүй зүйлээс айж байна гэж мэдэгджээ. Дахуа компани энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Австралийн Засгийн газрын агентлагуудад хийсэн шалгалтаар Хятадад үйлдвэрлэсэн камер, хамгаалалтын хэрэгслийг гадаад харилцаа, ерөнхий прокурорын хэлтсээс авхуулаад бараг бүх хэлтсийн 200 гаруй барилгад суурилуулсан байсныг тогтоожээ.

Батлан хамгаалах яамнаас одоогоор нэг олдсон боловч батлан ​​хамгаалах харьяа газруудын нийт тоо тодорхойгүй байна.

Батлан хамгаалахын сайд, Шадар сайд Ричард Марлес пүрэв гарагт Засгийн газар хамгаалалтын бүх байршлаасаа уг камеруудыг олж, устгаж, "бүрэн аюулгүй" болгох болно гэж мэдэгдэв.

Ерөнхий прокурор Марк Дрейфус Засгийн газар болон Засгийн газрын байрнуудын камерыг солих шаардлагатай эсэхийг судалж үзнэ гэсэн юм.

Australia to remove Chinese-made cameras from defence sites

Хятадын үндэсний аюулгүй байдлын тухай хуульд "аливаа байгууллага, иргэнийг төрийн тагнуулын ажлыг дэмжих, туслах, хамтран ажиллахыг албадан хамруулж болно" гэж заасан байдаг тул уг төхөөрөмжүүдийг ашиглан мэдээлэл цуглуулж Хятадын тагнуулын агентлагт шилжүүлж байгаа эсэхийг үгүйсгэх аргагүй гэж тэр хэлэв.

Сенатор Патерсон, "Шинжаан дахь Уйгурчуудын хүний эрхийг зөрчиж, олноор нь хянадаг гэх хэрэгт энэ хоёр компани шууд холбоотой учир Австрали улс "ёс суртахууны" талаасаа ч Hikvision болон Dahua компаниудыг дэмжих ёсгүй" гэж үзжээ.

Hikvision-ы хэвлэлийн төлөөлөгч өөрсдийг нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэх нь туйлын буруу бөгөөд ямар ч техникийн байгууллагын ийм дүгнэлтэд хүрээгүй. Тус компани эцсийн хэрэглэгчдийн видео мэдээлэлд хандах боломжгүй тул гуравдагч этгээдэд дамжуулах боломжгүй" гэх тайлбарыг өгөв.

Гэсэн хэдий ч өнгөрөгч арваннэгдүгээр сард Их Британи аюулгүй байдлын үүднээс "эмзэг цэгүүд" дээр Dahua болон Hikvision компанийн хийсэн шинэ хяналтын камерыг суурилуулахыг хориглосон юм. Мөн өмнө нь суулгасан төхөөрөмжүүдийг устгах шаардлагатай эсэхийг хянана гэж мэдэгдээд байна.

Үүнээс хэдэн өдрийн дараа АНУ Dahua, Hikvision зэрэг Хятадад төвтэй таван компанийн харилцаа холбооны шинэ тоног төхөөрөмж худалдах, импортлохыг хориглосон юм.

Эх сурвалж: BBC

Хөгжлийн банкны сонсгол шинэ жишиг тогтоолоо
Хөгжлийн банкны сонсгол шинэ жишиг тогтоолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.