ЖАЙКА-тай хамтран Япон-Монголын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАЙКА-тай хамтран Япон-Монголын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөжүүлнэ

May be an image of 5 people, people standing, suit and indoor

/2023.02.09/: Япон улсад ажиллаж байгаа боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч, ноён Танака Акихико, дэд ерөнхийлөгч, ноён С.Имото нартай уулзлаа.

Шинжлэх ухаан, инновац хөгжүүлэлтийн чиглэлд төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй гарааны бизнесийг дэмжих чиглэлд хамтран ажиллах санал тавилаа.

Япон Улсын Засгийн газрын зээлээр баригдсан Монгол-Японы эмнэлгийн 2 дахь шатны хөтөлбөрийг эхлүүлж, эмнэлгийн өргөтгөл, чадварлаг эмч нарыг үе шаттай бэлтгэх, орчин үеийн өндөр нарийвчлалтай эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхээ Жайкагийн удирдлагууд илэрхийллээ.

Монгол-Японы эмнэлэг АШУИҮС-ийн харьяа учраас Их сургуулийн дэргэдэх судалгааны цогцолбор хүрээлэнгийн бүтэцтэй байх шаардлага үүссэн. Энэ чиглэлээр Японы Их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд, эрүүл мэндийн судалгааны төвүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Эх сурвалж: БШУЯ

Ерөнхий сайд ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхий сайд ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.