Ерөнхий сайд ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

/2023.02.09/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товлогджээ.

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Иргэдийг БНСУ руу ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэж байгаа. Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго. Олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо огт визгүй байх санал тавихаар шийдээд байна" хэмээн мэдээлсэн.

Үүнээс гадна эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Солонгосын тур компаниуд болон K-pop хамтлагийг урих тухай асуудал яригдах юм байна.

Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус маргаашнаас явж эхэлнэ
Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус маргаашнаас явж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.