Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус маргаашнаас явж эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус маргаашнаас явж эхэлнэ

No photo description available.

/2023.02.09/: “МУ-ын Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж байна

Энэхүү автобусны тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалж болох аж.

Зорчих тасалбарыг захиалахдаа сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн захиалах боломжтой бөгөөд хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явах ёстой гэв.

/ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэдийг хариуцлагатай хандахыг ЗТХЯ-наас анхааруулжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

ХХААХҮЯ: Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна
ХХААХҮЯ: Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.