/2023.02.09/ Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх төв замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийхээр болжээ.
Энэ талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар:
-Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө. Дараагийн ээлжинд Чингисийн өргөн чөлөөг болон Наадамчдын гудамжийг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байна гэлээ.
Мөн тэрээр, "Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна гэлээ.