Х.Нямбаатар: Авлигатай тэмцэхийн тулд “шүүр“, “шувуу“, “шүгэл“ зэрэг ажиллагаа явуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Авлигатай тэмцэхийн тулд “шүүр“, “шувуу“, “шүгэл“ зэрэг ажиллагаа явуулна

/2023.02.08/ Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан тогтоолыг баталлаа. Энэ хүрээн Монгол Улс далд эдийн засгийг эд болгох, олборлох салбарын ил тод байдлыг, хил үнийг тогтоох систем болгох ажлууд хийгдэнэ. Ингэснээр манай улсын ДНБ 55 орчим их наядад хүргэх боломж байна гэсэн тооцоо судалгааг холбогдох яамд танилцуулсан. Хэрэв энэхүү тогтоол үр дүнд хүрвэл нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давах боломжтой гэсэн тооцоолол гаргасан.

Тиймээс Ерөнхий сайд авлигатай тэмцэх 5 үүрэг даалгаврыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Үүнд,

  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлах
  • Шүүр ажиллагаа
  • Шувуу ажиллагаа
  • Шилжүүлэн авах ажиллагаа
  • Шилэн байх ажиллагаа явуулна.

Шүүр ажиллагаа гэдэг нь улс төр, нийтийн албанд ажиллаж буй орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чадахгүй байгаа хүмүүсийг шүүрдэн чөлөөлөх үйл ажиллагаа юм. Харин шувуу ажиллагаа гэдэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шалгуулахгүйгээр оргон зайлсан, зугтсан төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг буцаан авчирч зохих ялыг нь үүрүүлэх арга хэмжээ юм. Тун удахгүй авлигын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэрийг зарлах болно.

Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэх буцаан авчрах ажлыг хийнэ. Мөн гэмт хэргийн замаар олсон орлогыг улсын орлого болгож, хэрэгтэй зүйлд зарцуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газарт даалгасан байгаа.

Түүнчлэн бүх төрийн өмчит компаниудын засаглалыг оны нэгдүгээр хагаст багтаан сайжруулж, солих ажлыг шилэн байх ажиллагааны хүрээнд хийнэ гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна
ШУУД: Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.