/2023.02.07/: Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Туркийн өмнөд хэсэгт 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 4,0 ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлт хамгийн багадаа 100 удаа болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдээлэв.
Анхны газар хөдлөлтөөс хойш цаг хугацаа өнгөрөх тусам чичиргээний давтамж, хэмжээ буурах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч 5.0-6.0-аас дээш хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлалтай байдаг бөгөөд анхны газар хөдлөлтөөс болж эвдэрсэн барилга байгууламжид нэмэлт хохирол учруулах эрсдэлтэй хэвээр байна. Энэ нь аврах баг болон амьд үлдсэн хүмүүст аюул заналхийлсээр байна гэсэн үг юм.
Эх сурвалж: CNN