НҮБ-ын “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно

May be an image of 3 people, people standing and indoor

/2023.02.07/: НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/ “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно.

Тус форумыг угтаж БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Их Сургууль, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх - Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурал болж байна.

May be an image of 15 people, people standing and people sitting

Агаарын бохирдлын чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, баримт, нотолгоо, Монгол Улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа технологийн шийдлийг танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээний үр дүн, үр нөлөөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг хамгаалах асуудалтай уялдуулан дүгнэх зорилготой.

ШУТ хурлын үеэр тавьж байгаа илтгэлүүд дараах сэдвүүдийг хөндөж байна:

  • Агаар бохирдуулах эх үүсвэр улирал бүр өөр, зөвхөн гэр хороололд нүүрс шатааснаас биш, агаарын бохирдол зөвхөн өвлийн улиралд биш.
  • Сайжруулсан түлшний өмнөх ба дараах үеийн эх, хүүхдийн эрүүл мэнд: Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөв.
  • Агаарын бохирдол байгаль орчиндоо яаж нөлөөлөв.
  • Агаарын бохирдол хувийн хэвшил, өрхийн амьжиргаанд ямар хохирол учруулав.
  • Сургууль, цэцэрлэгийн доторх агаарын чанар ямар байна вэ, барилгын материалаас ялгарч байгаа дэгдэмхий органик нэгдэл ямар түвшинд байна, эрсдэлтэй эсэх.
  • Агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах хандлага, дадал зуршлыг яаж бий болгох уу.
  • Бидний шийдэл, технологи хөрсөн дээр, бодитоор бууж байна уу сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Хуралд БОАЖЯ-ны, Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар Б.Буяннэмэх болон 180 гаруй төлөөлөгчид танхимаар, 40 гаруй төлөөлөгчид цахимаар оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Турк улсад туслалцаа үзүүлэх эсэхээр санал боловсруулжээ
Турк улсад туслалцаа үзүүлэх эсэхээр санал боловсруулжээ
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.