Турк улсад туслалцаа үзүүлэх эсэхээр санал боловсруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк улсад туслалцаа үзүүлэх эсэхээр санал боловсруулжээ

/2023.02.07/: Турк Улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн бөгөөд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан.

Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын 2 иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна.

Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй болно. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

Эх сурвалж: ГХЯ

ТОДРУУЛГА: Үе тэнгийнхээ охидод зодуулж амиа алдсан охины шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна
ТОДРУУЛГА: Үе тэнгийнхээ охидод зодуулж амиа алдсан охины шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.