/2023.02.03/ Орхон аймагт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан гэх дуудлага энэ сарын 2-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Үүний дагуу аймгийн цагдаагийн газраас шалгахад Lexus маркийн тээврийн хэрэгслээс 3 сая төгрөг бэлнээр алдагдсан байжээ. Улмаар хэргийг 11 настай, эрэгтэй “С” болон 14 настай, эрэгтэй “У”, 15 настай, эрэгтэй “О” нар үйлдсэн болохыг шуурхай илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Сэрэмжлүүлэг:
Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.