Залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа

No photo description available.

/2023.02.03/: “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан өчигдрөөс албан ёсоор эхэллээ.

Шалгаруулалт 2023 оны гуравдугаар сарын 8-нд хаагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн бүхэн оролцох боломжтой.

Гэхдээ уралдаанд оролцогчид медалийн зөвхөн нүүрэн хэсгийн загварыг гаргах бөгөөд ар талын загварыг зохион байгуулагчид өөрсдөө гаргах юм.

Уралдааны ялагчид залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн, нээлтийн ёслолыг үзэх эрх, бусад шагналаас гадна медалийн багцыг бэлэг болгон гардуулах болно. Хоёр, гуравдугаар байрт орсон загваруудад ч мөн шагнал гардуулах аж.

Залуучуудын олимпын наадмын медалийн загвар бүтээх уралдаан “Сингапур-2010” олимпоос эхлэлтэй. Үүнээс хойш залуучуудын олимп бүрт энэхүү уралдааныг зарлах болсон юм.

“Лозанн-2020” олимпын загварын ялагч Закеа Пейж энэ удаагийн шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Шинэ Зеландын зураач, зохион бүтээгч тэрбээр уралдааны оролцогчдод дараах зөвлөгөөг өгчээ. “Олимпын хөдөлгөөн, олимпын үнэт зүйл, зохион байгуулагч орон, хотын талаар маш их судалгаа хийгээрэй. Өмнөх наадмуудын медалийн загвараас өөр загвар гаргахыг хичээх хэрэгтэй. Миний хувьд Дэлхийн цомын тэмцээнүүд, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын медалийн загваруудыг их судалсан. Ингээд өөрийн алсын харааг бий болгосны үндсэн дээр загвараа гаргасан” хэмээн Пейж өгүүлжээ.

Залуучуудын өвлийн IV олимпын наадам 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын Канвонд болно.

Эх сурвалж: МҮОХ

Porsche-г 18,000 доллараар худалдаанд гаргажээ
Porsche-г 18,000 доллараар худалдаанд гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.