Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж АВАХГҮЙ бол яах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж АВАХГҮЙ бол яах вэ?

/2023.01.30/ "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр энэ үеэр:

-Хуулиараа Ерөнхийлөгч чуулганы завсарлагааны үеэр хуульд хориг тавьбал дараагийн чуулган эхлээд эхний 14 хоногт хоригийн талаар хэлэлцэх ёстой байдаг. Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Тиймээс эхний 14 хоногт энэ талаар хэлэлцэх ёстой юм. Гэхдээ хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ямартай ч хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа учраас хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжих хуулийн үйлчлэл түдгэлзэнэ хэмээн мэдээлсэн юм.

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, улмаар намрын чуулганы хамгийн сүүлийн өдөр хэлэлцэж батлуулсан байдаг. Энэ даруйд холбогдох ТББ-иуд хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэж, улмаар хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авч хэлэлцэхгүй бол яах вэ?

УИХ-ын гишүүдийн 3/1-ээс хувь нь хүлээж авсан тохиолдолд хоригийг хүчинтэй гэж үзэх юм. Харин хуулиараа УИХ-ын гишүүдийн 66,6 хувь нь буюу 3/2 нь хүлээж аваагүй тохиолдолд тухайн хууль хэвийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх нь ээ.

Энэхүү хуулийн төслийг БҮРЭН ЭХЭЭР нь унших бол ЭНД дарж танилцана уу. Мөн "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль" яагаад ноцтой болохыг илтгэх баримтуудыг ЭНД дарж уншина уу.

Монголын 157 иргэн 17 улсын шоронд хоригдож байна
Монголын 157 иргэн 17 улсын шоронд хоригдож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.