Монголын 157 иргэн 17 улсын шоронд хоригдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын 157 иргэн 17 улсын шоронд хоригдож байна

/2023.01.30/ Гадаад харилцааны сайд Батцэцэг сэтгүүлчидтэй уулзаж байна. Уулзалтаар 2022 оны гадаад харилцааны нөхцөл байдлын дүгнэлт, 2023 оны төлвийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнгөрөгч онд 762 иргэн гадны улс орнуудад байхдаа гэмт хэрэгт холбогджээ. Мөн 2022 оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байгаа аж.

Үүнээс гадна, 144 монгол иргэн гадны улс оронд нас баржээ.

Тиймээс хилийн чанадад байгаа иргэддээ консулын туслалцаа үзүүлэх, ар гэртэй нь холбоо тогтоох ажлыг ГХЯ-наас тогтмол хийж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд 42,8 сая төгрөгийг хилийн чанадад ял эдэлж буй 132 иргэнийг эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд зарцуулжээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын иргэд 25 улс орон руу бүх төрлийн гадаад пасспортоор, 36 улс руу албаны пасспортоор визгүй зорчиж байна. Харин манай улсад 61 улсын иргэд бүх төрлийн пасспортоор, 38 улсын иргэд дипломат албан пасспортоор визгүй зорчиж байна.

Хутга тулган дээрэм, хулгай хийсэн бүлэг этгээдийг баривчилжээ
Хутга тулган дээрэм, хулгай хийсэн бүлэг этгээдийг баривчилжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.