/2023.01.26/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар хууль ёсны намын даргын сунгааг зарлах болсон талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сөрөг хүчин ийм, тийм байх ёстой гээд зааварлаад байх юм. МАН чинь 62 суудалтай, засаг барьж байна. Эд нар монголын ард түмний төлөө ажиллах үүрэгтэй. Эсвэл авлигачдын төлөө ажиллаад байна уу. Нөхцөл байдал ийм л байгаа. Харин сүүлийн үед авлигачдаа барьж эхэлж байна. Бүтэн 6,7 жил ард түмний төлөө биш авлигачдын төлөө ажиллалаа. МАН-ыг шахаж шаардах ёстой байтал манай АН-ыг шахаж шаардаад байх юм. Ардчилсан намаас юу нь шаарддаг юм. Бид нар хийдэг ажлаа хийгээд явж байгаа гэв.