Amazon сарын 5 долларын төлбөртэй эм, тариа хүргэх үйлчилгээг нэвтрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Amazon сарын 5 долларын төлбөртэй эм, тариа хүргэх үйлчилгээг нэвтрүүллээ

Amazon launches $5 monthly prescription drug plan for Prime members -  UPI.com

/2023.01.26/: Amazon компани АНУ дахь Prime үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан, сарын 5 ам.долларын төлбөртэй, жороор олгогдох, тодорхой нэр бүхий эмийн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.

Энэ долоо хоногийн мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлаас үзвэл Amazon RxPass үйлчилгээ нь 80 гаруй өвчин эмгэгт зориулан эмч нарын бичсэн эм тариаг хүргэх бөгөөд эдгээр өвчлөлийн жагсаалтанд цусны даралт ихсэх, үс уналт, сэтгэл гутрал, ходоодны хүчил ихсэх зэрэг өвчлөлүүд багтжээ.

5 ам.долларын төлбөр нь Prime үйлчилгээний төлбөр дээр нэмж тооцогдох бөгөөд эм хүргэлтийн бүх зардал үүнд багтсан ба сар бүрийн тогтмол төлбөр тул олон удаагийн хүргэлт авсан ч энэ дүн нэмэгдэхгүй ажээ.

Эмчийн бичсэн эмчилгээнээс шалтгаалан эмийн хүргэлт нь сараар эсвэл улирлаар хийгдэнэ. Энэ үйлчилгээний хүрээнд төрөл бүрийн харшил, чихрийн шижин, цус багадалт зэрэг өвчнүүд хамаарах боловч инсулин хүргэлтийг оруулаагүй гэнэ. Компанийн зүгээс өгч байгаа мэдээллээр 150 сая гаруй Америкчууд RxPass үйлчилгээг дор хаяж нэг удаа авч үзээд байгаа юм. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал Amazon-ны эмийн сангийн вэб сайт руу орж, бусад эмийн жагсаалттай танилцах боломжтой.

Amazon Launches $5 A Month RxPass Program

Amazon компани нь эмийн сангаас гадна сүүлийн жилүүдэд хэд хэдэн эрүүл мэндийн үйлчилгээг өөртөө нэгтгээд байгаа бөгөөд 2019 онд зайнаас эрүүл мэндийн оношилгоо үзүүлэх Amazon Care үйлчилгээг нэвтрүүлж байсан ч 2022 оны 11 дүгээр сараас Amazon Clinic үйлчилгээ түүний халааг авч, зайнаас эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх болсон билээ. Ташрамд дурдахад Amazon Clinic нь мөн л Prime үйлчилгээний багц хэрэглэдэг үйлчлүүлэгчдэд зориулан анх нээгдэж байжээ.

RxPass үйлчилгээ нь өнөөдрийн байдлаар АНУ-ын бараг бүх мужуудад нэвтрээд байна. Одоогийн байдлаар тус компани энэхүү үйлчилгээг хилийн чанадад үзүүлэх боломжтой эсэх талаар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм. Гэхдээ нэг зүйл онцлоход АНУ-ын засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүд болох Medicare, Medicaid болон өөр бусад төрийн санхүүжилттэй эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдагсад энэхүү үйлчилгээг ашиглах боломжгүй хэдий ч төрд төлсөн эрүүл мэндийн даатгалаараа хүргэлтийн төлбөрөө хийх боломжтой байх ажээ.

“АН-ын даргын сунгаа өчигдөр эхэлсэн, өмнө болсон даргын сонгууль бол хууль зөрчсөн үйлдэл“
“АН-ын даргын сунгаа өчигдөр эхэлсэн, өмнө болсон даргын сонгууль бол хууль зөрчсөн үйлдэл“
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.