НОБГ: Халиа дошин, шар усны үер үүсэж болзошгүй газруудад үзлэг шалгалт хийж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ: Халиа дошин, шар усны үер үүсэж болзошгүй газруудад үзлэг шалгалт хийж байна

/2023.01.24/ Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа дошин, мөстөх нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн нөхцөл байдал үүссэн байна.

Дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн Онцгой байдлын хэлтэс, Геодези усны барилга байгууламж ОНӨААҮГ хамтран экскаватор, ачааны автомашин, мини автоачигч техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

viber_image_2023-01-24_09-49-20-624-1.jpg

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн сонгон шалгаруулалтад 2407 иргэн оролцоно
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн сонгон шалгаруулалтад 2407 иргэн оролцоно
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.