/2023.01.24/ ХӨСҮТ-ийн хашаанд нэгэн эмэгтэй гаднын нөлөөгүй нас барсан байсныг олсон гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна.
Тодруулбал, тухайн эмэгтэй нь 34 настай бөгөөд ДОХ-ын халдвартай байсан. Улмаар энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэх мэдээ зарим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээд байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс, "ДОХ-ын халдвартай 34 настай эмэгтэй эмнэлгийн хашаанд нас баржээ гэх мэдээлэл ХУДАЛ" гэсэн тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.