Монгол Улсын Ерөнхийлөгч эрдэмтдэд “Академич“ хэргэм хүртээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч эрдэмтдэд “Академич“ хэргэм хүртээлээ

May be an image of 3 people and people standing

/2023.01.24/: Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Бадамдоржийн Батхишиг /ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/
  • Чимэдцэрэнгийн Ган-Өлзий /ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор/
  • Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа /Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор/
  • Рэнцэний Энхбат /ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессор/
  • Доржийн Энхтуяа /ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/ нар “Академич” хэргэм хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачиддаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

May be an image of 4 people and people standing

May be an image of 4 people, people standing and text

May be an image of 4 people and people standing

May be an image of 4 people and people standing

Эх сурвалж: БШУЯ

Тархины хоргүй хавдрын эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Тархины хоргүй хавдрын эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.