Ковидын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулжээ

/2023.01.20/: Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа.

Манай улсад Ковид19-ийн 1,007,843 тохиолдол батлагдаж, 2023 оны нэгдүгээр сарын байдлаар халдварын тохиолдол батлагдсан 2,136 иргэн нас барсан байна.

Үндэсний аудитын газраас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг ЗГ, ЗГХЭГ, УОК, СЯ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, дүүрэг, өрхийн ЭМТ-ийг хамруулан хийсэн. Үүний хүрээнд Улсын Онцгой комиссоос аудитаар баталгаажсан тайланг олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж

  • 2020 онд 4,4 их наяд,
  • 2021 онд 5,1 их наяд,
  • 2022 онд 1,6 их наяд,

Нийт 11,2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Эх үүсвэрээр нь авч үзвэл:

  • 41.9 хувийг улсын төсвийн,
  • 25.4 хувийг гадаад зээлийн,
  • 7.6 хувийг нийгмийн даатгалын сангийн,
  • 2.1 хувийг орон нутгийн төсвийн,
  • 2.8 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн,
  • 10.4 хувийг ирээдүйн өв сангийн,
  • 9.9 хувийг бусад эх үүсвэр тус тус эзэлж байна.

2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийг дараах байдлаар зарцуулжээ.

  • 37.9 хувь буюу 4,2 их наяд төгрөгийг эдийн засгийг идэвхжүүлэхэд,
  • 12.5 хувь буюу 1,4 их наяд төгрөгийг ажлын байрыг хамгаалахад,
  • 13.2 хувь буюу 1,4 их наяд төгрөгийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад,
  • 36.4 буюу 4,07 их наяд төгрөгийг хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус тус зарцуулсан байна.

Түүнчлэн нийт зардлын 7,5 их наяд төгрөгийг мөнгөн хэлбэртэй, үлдсэн 3,6 их наяд төгрөгийг мөнгөн бус хэлбэртэйгээр зарцуулжээ.

Мөнгөн хэлбэртэй зарцуулсан зардлын:

  • 6,1 их наяд төгрөгийг иргэдийн орлогыг хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд,
  • 1,3 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт,
  • 39.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын болон засаг даргын нөөц сангийн бэлэн байдлыг хангахад тус тус зарцуулжээ.

Нийт мөнгөн зардлын 87.3 хувь буюу 6,5 их наяд төгрөгийг бүтцийн хувьд авч үзвэл:

  • хүүхдийн мөнгө,
  • халамж,
  • бусад тэтгэмж,
  • төрөөс хариуцсан цахилгааны төлбөр,
  • эрүүл мэндийн даатгалын санхүүжилт,
  • цалин зэрэг хууль, тогтоомжийн хүрээнд тогтоосон зардлуудаас бүрдэж байна.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон ЭМДС-гийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон” гэлээ.

Эх сурвалж: УОК

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн нэг сар үргэлжилнэ
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн нэг сар үргэлжилнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.