БНХАУ нэг пуужингаар 14 хиймэл дагуул амжилттай хөөргөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ нэг пуужингаар 14 хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

May be an image of 1 person and outdoors

/2023.01.17/: Энэ сарын 15-ны өдрийн 11 цаг 14 минутад Хятад улсын Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-2D" зөөгч пуужингаар 14 хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, тойрог замд нь оруулжээ.

Зөөгч пуужин "Чанжэн-2D" нь Хятадын Сансрын шинжлэх ухаан, технологийн наймдугаар академи судлан хөгжүүлсэн хоёр шатлалт шингэн түлш бүхий тийрэлт пуужин юм. "Чанжэн-2D" энэ удаа 2023 оны хоёрдахь даалгавраа гүйцэтгэсэн байна.

"Чанжэн" нэрэмжит зөөгч пуужингууд өнөөгийн байдлаар нийт 462 удаагийн хөөргөлт үйлдэж байгаа аж.

Эх сурвалж: MNCCTV

А.Хишигбаяр: Ам бүл, хүүхдийн мэдээллээ засуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой
А.Хишигбаяр: Ам бүл, хүүхдийн мэдээллээ засуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой
 
🔸UB by ME |  Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
🔸UB by ME | Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.