А.Хишигбаяр: Ам бүл, хүүхдийн мэдээллээ засуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Хишигбаяр: Ам бүл, хүүхдийн мэдээллээ засуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой

/2023.01.17/ Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийлээ.

ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр:

-Мэдээлэл алдаатай бол засуулах бүрэн боломжтой. Өрхийн ам бүлийн мэдээлэл зөрүүтэй бол хорооны засаг даргад хандаж болно. Харин хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгж болон хорооны засаг даргадаа хандаж мэдээллээ шинэчлүүлнэ. Мэдээлэл засварласны дараа ХНХЯ-наас өрхийн амжиргааны түвшинг дахин тодорхойлоод, хүүхдийн мөнгийг олгох боломжтой.

Дээрх мэдээллүүдийг ХНХЯ-аас засах боломжгүй. Учир нь төр хувь хүний мэдээллийг засч болохгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой гэв.

ФОТО: Дэлхийн хамгийн хүйтэн хотод -50 хэм болж хүйтэрч байна
ФОТО: Дэлхийн хамгийн хүйтэн хотод -50 хэм болж хүйтэрч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.