Манай өвөл хүйтэн байна гэж та бодож байна уу? Тэгвэл дэлхийн хамгийн хүйтэн хотод агаарын хэм цельсийн хасах 50 хэм болтлоо хүйтэрч байна.
Дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг гэгддэг Зүүн Сибирийн Якутск хотод нэгдүгээр сар бол хамгийн хүйтэн сар бөгөөд хэдийгээр нутгийн оршин суугчид хүйтэнд дассан ч дулаан байхын тулд хоёр ороолт, давхар бээлий, давхар малгай өмсөж байна.
Өнгөрсөн оны долоодугаар сард тус хотын ойр орчимд хэт хуурайшилтаас үүссэн ой хээрийн түймэр ихээр гарч бараг бүтэн зуны туршид өтгөн утаанд бүрхэгдээд байсан юм.
Эрдэмтэд Сибирийн хойд туйлд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гал түймрийн давтамж нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN