ВИДЕО: Хүүхдэд цээж хонхолзох шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Хүүхдэд цээж хонхолзох шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй

/2023.01.12/: Томуу, томуу төст өвчний дэгдэлт ид нэмэгддэг өдрүүд үргэлжилж байна.

Ханиад, томуу иргэдийн дунд их байгаагаас дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал нэмэгдэж хатгалгаатай хүүхдүүд эмнэлэгт ихээр хэвтэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хүүхэд хатгалгаа өвчний үед илрэх шинж тэмдгийн тухай Эрүүл мэндийн яамнаас видео зөвлөгөө бэлтгэснийг хүргэж байна.

ЭМЧ: Хатгалгааны үед илэрдэг үндсэн шинж тэмдгүүдийн нэг нь цээж хонхолох юм. Цээж хонхолзох шинж гэдэг нь хавирганы доод хэсэг болон хэвлийн дээд хэсгийн заагаар амьсгал авах үед дотогшоо татагдаж орохыг хэлнэ.

Цээж хонхолзохыг шалгахдаа хүүхдийн байрлалыг сольж үзэх шаардлагатай. Хэрвээ хэвтээ болон босоо үедээ дээрх шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

ГССҮТ яаралтай тусламжийн тасгийн орц, гарцаа өргөтгөн шинэчилжээ
ГССҮТ яаралтай тусламжийн тасгийн орц, гарцаа өргөтгөн шинэчилжээ
 
Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо
Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.