Шинээр орж ирсэн автобуснууд иж бүрэн агааржуулалтын болон дулаацуулгын системтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр орж ирсэн автобуснууд иж бүрэн агааржуулалтын болон дулаацуулгын системтэй

/2023.01.12/: Энэ сард нийтийн тээврийн том оврын 100 автобус авахаас эхний ээлжийн 30 автобусыг БНХАУ-аас худалдаж аван оруулж ирээд байна.

Тэгвэл энэхүү автобуснуудын техникийн үзүүлэлтийг хүргэж байна.

  • 2022 онд үйлдвэрлэгдсэн.
  • Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
  • Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай ажээ.

Эх сурвалж: НЗДТГ

С.Амарсайхан: Би гэртээ битгий хэл компанийнхаа кассанд ч 7 тэрбум төгрөг хадгалж үзээгүй
С.Амарсайхан: Би гэртээ битгий хэл компанийнхаа кассанд ч 7 тэрбум төгрөг хадгалж үзээгүй
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.