/2023.01.12/ Чуулганы хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Нүүрсний хулгайтай холбоотойгоор жинхэнэ хулгайчид чинь ил болж байна. Бидний яриад байдаг дунд, доод шатны албан тушаалтнууд холбогдож байна. УИХ, Засгийн газрын гишүүдийг нүүрсний хулгайчид гэж хардаад байдаг. Гэтэл жинхэнэ хулгайчид нь төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ажилчид байгаад байна. Ой тоонд буухааргүй их хэмжээний мөнгийг гэртээ хадгалаад байж байдаг.
Би 10,20 жил бизнес эрхэлж байна. 1000 гаруй ажлын байр бий болгосон. Гэртээ битгий хэл компанийнхаа кассанд хүртэл 7,8 тэрбум төгрөг хадгалж үзээгүй. Ийм байхад ард иргэд цөхрөхгүй яах юм бэ. Ичихгүй үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг гэсэн байна лээ. Эрхэлдэг байлаа ч ийм их мөнгөтэй байна гэж байхгүй. Тэр тусмаа цар тахлын жилүүдэд зүгээр нэг дундаж албан тушаалтан хэдэн арван тэрбумыг цаас шиг гэртээ хадгалж байдаг юм гэж байхгүй.