Дани улс бүх хоригоо цуцална
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дани улс бүх хоригоо цуцална

/2021.08.28/ Дани улсын ЭМЯ-наас вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул "ковид-19" вирус "нийгэмд онц ноцтой аюул учруулахаа больсон" гэж үзэн ирэх есдүгээр сарын 10наас бүх хязгаарлалтын арга хэмжээгээ цуцлана гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Магнус Хюнике баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид хүн амынхаа ихэнх хувийг вакцинжуулж, цар тахлыг хяналтандаа авлаа. Тиймээс манай улс "ковид-19"-ын эсрэг арга хэмжэээний дүрэм журмаа цуцлах болно" гэжээ.

Хэрэв цар тахал нийгэмд дахин аюул учруулбал тэр үед яаралтай арга хэмжээ авахад бэлэн гэдгээ Дани улсын засгийн газар мэдэгдсэн байна.

Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нээс ресторан, баар, кино театр, үсчин зэрэг үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээжээ. Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан, PCR шинжилгээний хариу 72 цагийн хүчинтэй, сүүлийн 2-12 сарын хугацаанд ковидын халдвар авч эдгэрсэн батламжтай хүмүүст үйлчилж байгаа аж.

Дани улс одоогоор хүн амынхаа 71 хувийг дархлаажуулаад байна. Тус улс вакцинжуулалтын хувиар ЕХ-ны орнуудаас гуравдугаарт явж байгаа юм.

Харин Мальта улсын иргэдийн 80%, Португал улсын 73% нь вакцинд хамрагдсан байна. Их Британи улс хүн амынхаа 62 хувийг вакцин бүрэн тунд хамруулжээ.

Далай лам: Би сайн байгаа
Далай лам: Би сайн байгаа
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.