Далай лам: Би сайн байгаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай лам: Би сайн байгаа

/2021.8.27/ XIV Далай ламыг жанч халсан хэмээн өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.

Энэ талаарх мэдээлэл дэлхийн бусад томоохон сайтуудаар мэдээлэгдсэн эсэхийг шалгахад тийм зүйл байгаагүй юм.

Харин өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд албан ёсны мэдээ ирүүлжээ. Гандантэгчинлэн хийдийн албан ёсны хуудсанд:

"Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээн 14-р Далай багш маань “Та бүгд санаагаа бүү чилээ. Би номоо үйлдээд сайн байгаа” хэмээн нарийн бичгээрээ дамжуулан албан ёсоор мэдээ ирүүллээ.

Дээрхийн гэгээн Далай багшийн маань өлмий улам батжиж шашин, амьтны тусын тухайтад орчлонгийн хүрдийг хоосортол залрах болтугай" хэмээжээ.

Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд

“Хоссанаа“ компани барилга барих эрхтэй юу?
“Хоссанаа“ компани барилга барих эрхтэй юу?
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.