/2023.01.11/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны ногдол ашгийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр, гишүүдийн санаачилсан төсөл иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж яриад байгаа.
Ногдол ашиг олгох нь компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна.
Ж.Ганбат даргын хэлж буйгаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө төлөвлөж байснаар 4, 5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн байгаа юм билээ. Нэмэгдэх, хасагдахыг компанийн зүгээс тодорхой хэлэх байх" гэв.