/2023.01.06/: Герман улс Украинд Мардер явган цэргийн байлдааны машин, нэмэлт Patriot агаарын довтолгооноос хамгаалах батерей өгнө гэж Германаас АНУ-д суугаа Элчин сайд Эмили Хабер пүрэв гарагт мэдэгдэв.
Мардер бол 1970-аад оны эхэн үеэс хойш Германы армийн ашиглаж байсан явган цэргийн байлдааны машин боловч тасралтгүй шинэчлэгдсээр ирсэн байна.
Явган цэргийн байлдааны машин нь байлдааны талбарт цэргүүдийг зөөвөрлөхөд ашигладаг хүнд зэвсэглэсэн хуягт машин юм. Энэ нь ихэвчлэн байлдааны танкуудтай хамт байрладаж байлдааны ажиллагааны оролцдог аж.
Германы дэд канцлер бөгөөд Эдийн засгийн сайд Роберт Хабек "Энэ бол зөв шийдвэр. Дайн эхэлснээс хойш бид түншүүдтэйгээ хамтран дэмжлэгээ улам өргөжүүлж байна. Украин Оросын довтолгооноос өөрийгөө хамгаалах эрхтэй. Үүнд нь бид туслах үүрэгтэй" гэж хэлэв.
Эх сурвалж: CNN