Х.Нямбаатар: Нүүрсний хулгай бол мөсөн уулын хэсэгхэн орой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нүүрсний хулгай бол мөсөн уулын хэсэгхэн орой

/2023.01.06/ УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэрт өчигдөр нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө хураан авч саатуулсан хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр:

-Нүүрсний хулгай бол мөсөн уулын хэсэгхэн орой. Үүнээс гадна одоогийн Засгийн газар гаалийн байгууллага, нийгмийн даатгал, татвар, тээвэр логистик, төрийн худалдан авах ажиллагаа, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалын хэрэгтэй хийх тэмцлээ ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлж байгаа. Бүх салбарт мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийж байгаа. Ерөнхий сайд өчигдөр чуулганы хуралдааны үеэр зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор төрийн албанд байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. Төрийн албан хаагчид орлогодоо нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Тиймээс энэ чиглэлээр үргэлжлүүлэн тодорхой ажлуудыг хийнэ.

“УБТЗ-ын албан тушаалтан болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум хураан авч, баривчилсан“
“УБТЗ-ын албан тушаалтан болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум хураан авч, баривчилсан“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.