“УБТЗ-ын албан тушаалтан болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум хураан авч, баривчилсан“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ-ын албан тушаалтан болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс 7,3 тэрбум хураан авч, баривчилсан“

/2023.01.06/ УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийхэд нийтдээ 7.3 тэрбум төгрөг олдсон гэсэн мэдээлэл байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр:

-Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7,3 тэрбум төгрөгийг бэлнээр хураан авлаа. Улмаар иргэн Б-г 48 цагийн хугацаатайгаар баривчилсан байгаа. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэн Б гэдэг хүний хувьд өмнө нь УБТЗ-д олон жил ажиллаж байсан. Одоогоор тээвэр зохицуулалтын ажлыг хариуцан ажилладаг гэв.

Инфляцын түвшин 13.2 хувьтай гарлаа
Инфляцын түвшин 13.2 хувьтай гарлаа
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.