Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

/2023.1.4/ Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.

Онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан гэж ЗГОНХГ-аас мэдээллээ.

Тодруулбал, нүүрс ачилтын хэмжээ оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн байсан бол онцгой дэглэм тогтоосноос хойш 4 дахин нэмэгдэж сард 2.5 сая тонн нүүрс ачсан байна. Өнгөрсөн 2 саргаруйн хугацаанд 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрс экспортолжээ.

Борлуулалтын орлогыг 500 сая ам.доллараар нэмэгдүүлж, энэ оны нийт борлуулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК байгуулагдснаас хойш хамгийн өндөр төвшинд буюу 1.1 тэрбум долларт хүргэжээ.

Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд 4 дүгээр улиралд Монголбанкинд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэ үүргээ давуулан биелүүлж 588.8 сая ам долларын борлуулалт Монгол банкинд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.

Мөн онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлуудыг шат дараатай хийж эхэлжээ.

Үүний дагуу нийт 14 алба, нэгжийг татан буулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний24 нь удирдах албан тушаалтан байжээ. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтэц сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлсөн байна.

Дашрамд дурьдахад Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэх хэрэгт хууль хяналтын байгууллага 56 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-д удирдах ажил хийж байсан 9 хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.

Замын-Үүд-Эрээн боомтоор зорчигчдыг чирэгдэлгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарна
Замын-Үүд-Эрээн боомтоор зорчигчдыг чирэгдэлгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.