Замын-Үүд-Эрээн боомтоор зорчигчдыг чирэгдэлгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд-Эрээн боомтоор зорчигчдыг чирэгдэлгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарна

/2023.01.04/: Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан холбогдох байгууллагын ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон цахим уулзалтыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Цахим уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажиллаж буй нөхцөл байдлыг танилцуулж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Эрээн дэх КГ болон Манжуур дахь КГ-ын дипломат ажилтнууд Монгол, Хятадын хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хятадын талын байр суурь, төлөвлөгөөний талаар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Уулзалтын үеэр хилийн хяналт шалгалтын байгууллагууд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, хятадын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болов.

Эх сурвалж: ГХЯ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 49 настай эрэгтэй амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 49 настай эрэгтэй амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.