СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 49 настай эрэгтэй амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч 49 настай эрэгтэй амиа алджээ

/2023.01.04/ Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр автомашинаар зорчиж байсан иргэн живж, амиа алджээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 21 цаг 24 минутад энэ талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад иргэн “Э” нь УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрчээ. Улмаар зорчиж явсан 49 настай, эрэгтэй “Э” гэгч нь автомашинтайгаа живж амиа алдаж, хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй “Т” болон жолооч 50 настай, эрэгтэй “Э” нар нуурын уснаас гарч чадсан байна. Тухайн иргэдийн биеийн байдал хэвийн байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн эрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

70 метр хадан цохионоос унасан тесла машины зорчигчид амьд үлджээ
70 метр хадан цохионоос унасан тесла машины зорчигчид амьд үлджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.