/2023.01.04/: Калифорнийн Номхон далайн эргийн дагуу байдаг хурдны замаас 4 зорчигтой тесла автомашин унасан зам тээврийн осол болсон байна.
Энэ хэрэг даваа гарагийн өглөө Сан Франциско хотоос өмнө зүгт орших Чөтгөрийн гулсуур гэдэг газарт болсон байна.
"Машинд байсан хүмүүс ослоос амьд үлдсэнийг олж мэдээд бид маш их гайхсан. Учир нь тухайн автомашин 76 метрийн өндрөөс хад чулуу ихтэй газарт унасан байсан. Энд иймэрхүү осол гарах явдал цөөнгүй гардаг. Харин зорчигчид ослоос амьд үлдсэн тохиолдол бараг байгаагүй" гэж Кал Галын эргийн галаас хамгаалах дүүргийн батальоны дарга Брайан Поттенгер хэлэв.
Поттенгер хэлэхдээ, машинд 2 том хүн, 9 настай, 4 настай 2 хүүхэд байсан. Хүүхдийг хоёуланг нь машины зориулалтын суудалд суулгасан байсан бөгөөд суудал бүрэн бүтэн, байрандаа байсан гэв.
Албаныхан одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтийн талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа аж.
Тухайн автомашин нь өндрөөс унахдаа хад мөргөж, хэд хэдэн удаа өнхөрсөн хэдий ч дөрвөн дугуйн дээрээ газардсан байна.
Доош буусан гал сөнөөгчид буух явцдаа машины салхины шилний цаана хүн хөдлөхийг хараад нэг хүн ямар ч л гэсэн амьд байгаа юм байна гэж бодсон хэмээв.
Багийнхан хоёр хүүхдийг гаргаж, аврах сагсанд хийж хадан цохион гаргасан байна. Дараа нь Калифорнийн хурдны замын эргүүлийн нисдэг тэрэг хоёр насанд хүрсэн хүнийг аюулгүй газарт буулгажээ.
Сан-Матео Шерифийн албанаас хоёр том хүн хөнгөн гэмтэл авсан бөгөөд хоёр хүүхэд ямар нэгэн гэмтэл аваагүй талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN