Украины сүүлийн дайралтад амиа алдсан Орос цэргийн тоо 89 болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины сүүлийн дайралтад амиа алдсан Орос цэргийн тоо 89 болжээ

Workers and emergencies' ministry members remove debris of a destroyed building purported to be a vocational college used as temporary accommodation for Russian soldiers. 89 servicemen were killed in the strike in Makiivka on January 3 as stated by the Russian Defense Ministry.

/2023.01.04/: Шинэ оны эхний өдөр Украины зүүн нутагт болсон цохилтод 89 цэргийн албан хаагч амиа алдсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Тэдний дунд тус ангийн дэд командлагч, дэд хурандаа Бачурин байсан гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Украины дайралт ням гарагийн шөнө дунд Донецк муж дахь Оросын хугацаат цэргийн алба хаагчдын суралцдаг мэргэжлийн сургуульд болсон гэж Украины болон Оросын тал мэдэгдэв.

Даваа гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Украин Оросын цэргүүд байрлаж байсан барилга руу HIMARS пуужингаар довтлоход Макиевка хотод 63 цэргийн алба хаагч амь үрэгдсэн гэж мэдэгдэж байсан юм. Гэвч нуранги дороос нэмж цогцоснууд олдсоны дараа Оросын Батлан хамгаалах яам амиа алдагсдын тоог шинэчилсэн байна.

Украины арми Оросын 400 орчим цэрэг амь үрэгдэж, 300 орчим цэрэг шархадсан гэж мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийн дараа тоог нарийвчлан "тодруулж байна" гэсэн юм.

Ямар ч байсан энэ нь Москвагийн хүчний хувьд дайны хамгийн их хохирол амссан халдлага боллоо.

Эх сурвалж: CNN

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.