Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авчээ

/2023.01.04/: Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.9 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болов.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 12 дугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12)

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.12)

Эх сурвалж: Монголбанк

ШУУД: “Нийгэм, Улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал
ШУУД: “Нийгэм, Улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.